Ш.Түвдэндоржийг дахиад сайдад зүтгүүлнэ
2014/06/09

Өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа огцорсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга орныхоо хүнээр нэг фракцийн нөхөр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэрлэсэн нь давхар дээлтэй сайд нараа цөөлье гэсээр байтал дахиад нэг нөхөрт дээл давхарлуулах нь гэж Ерөнхийлөгчийн эгдүүг хүргэсэн.

Хэдийгээр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс Ш.Түвдэндоржийг сайдад нэр дэвшүүлэхээр УИХ-д оруулж ирсэн ч Ерөнхийлөгчийн эсэргүүцлээс үүдэн түүнийг түдгэлзүүлж, мөн л МоАХ фракцийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяагийн нэрийг санал болгохоор болжээ гэсэн яриа дэгдээд байгаа юм. Гэхдээ сайд томилох процетурын дагуу нэгэнт УИХ дахь олонхиос санал болгосны дагуу асуудлыг заавал холбогдох байнгын хороодоор хэлэлцэх ёстой. Иймийн тул Үйлдвэр худалдааны сайдыг томилох тухай асуудлыг маргааш хуралдах байнгын хороодоор хэлэлцэх юм. Гэхдээ мөн дэгд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр сайдын томилгоог шийднэ гэсэн зарчим байдаг тул Ш.Түвдэндорж давхар дээлтэй болох эсэх нь маргааш тодорхой болох нь ээ.

А.АНУ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин