Б.Мөнхтуяаг сайдад нэр дэвшүүлэв
2014/06/06

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс ор нь гарсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж давхар дээлтэй сайд нарын тоог нэгээр нэмэхгүй хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл Үйлдвэх, хөдөө аж ахуйн яамны сайдад УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн нэрийг дэвшүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нь МоАХ фракцид харьяалагддаг төдийгүй 2004-2008 онд УИХ-ын гишүүн,  2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас намын нэрээр дэвшсэн ч жагсаалтын 23-д эрэмбэлэгдсэнээр парламентын гишүүнээр сонгогдож чадаагүй. Экс сайд Х.Баттулгын толгойлдог МоАХ фракциас сайдыг тодруулна гэсэн тохиролцооны дагуу түүний нэрийг Х.Баттулга санал болгосон гэсэн мэдээлэл байгаа юм.

А.АНАНД

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • zochin
    Monhtuya ehleed nohroo er hun shig baij surga.Baingiin buudlaar yanhan ,huuhnuud avaad l yavj baih yum. Ehneriinhee neriig bodmoor yum.Ugui bol ehner ni haychihsan yumuu.
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • Zochin
    Ene hun Mongoliin tord, ediin zasagt yu hiij chadah yum be? Arai chadaltai, yum hiij chadah, Mongoliin toloo gesen setgeltei bolovson huchin alga uu, ene Alatanhuyagt? Chadaltai humuus zondoo baigaa sh dee, daanch chadvargui darga nar ni ooroosoo iluu humees aigaad, iim orovdmoor yumnuudaar toriin alobiig duurgej baina. Altanhuyagiin zasgiin gazar Mongoliin tuuhen deh hamgiin muu zasag.
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
Сонин хачин