Төрийн албаны бодлого, туршлагаас суралцахыг хүсчээ
2014/06/04

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны урилгаар өнгөрсөн сарын 26-29-нд тус улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэрээ тэрбээр БНАЛАУ- ын Намын төв хорооны Боловсон хүчний асуудал эрхэлсэн дэд дарга Тонгчан Конфумхам, Засгийн газрын Шадар сайд Асанг Лаоли, Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг нартай уулзаж, хоёр орны төрийн албаны байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар санал солилцсон байна. Мөн манай улсын ТАЗ-ын дарга Б.Цогоо БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурсан. Энэ үеэр Лаосын тал манай улсын төрийн албаны бодлого, үйл ажиллагаа, туршлагаас судалж, суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин