Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд лхагва гараг бүрт сайд нар болон агентлагуудын дарга нар ажиллаж, иргэдийн асуултад хариулдаг. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох юм байна. Тэгэхээр маргааш хүссэн хүн бүр 11-11 утсанд холбогдож, Ерөнхий сайдыг байцаах боломжтой болох юм.
Мөн Ерөнхий сайд энэ сарын 4-ний лхагва гаригийн 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулах аж. Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт авахыг хүссэн иргэд "11-11" төвд хандах боломжтой бөгөөд zasag@cabinet.gov.mn цахим шуудангаар мөн асуулт хүлээн авах юм байна. Юмыг яаж мэдэх вэ, та асуултаа илгээгээд үзнэ биз, Ерөнхий сайд хариулах ч юм билүү.
Сэтгэгдэл байхгүй байна