Ерөнхийлөгч Ш.Түвдэндоржоос татгалзав
2014/06/02

Өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын оронд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохоор Ардчилсан намаас нэр дэвшүүлээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлж, түүнийг томилуулахаас татгалзжээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн албан мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээлээ. Уг хариу албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ.

Эх сурвалж: www.president.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • puje
    zuv duu zaaval ikh khurliin gishuun baikhdaa yakhav daa uur khun tavikh kheregtei
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
Сонин хачин