Энэ зураг facebook хуудаснаа “Хоёр Ерөнхийлөгч Солонгост уулзжээ” гэсэн тайлбартайгаар тархаж байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр шоронгоос суллагдсанаасаа хойш Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэж байгаа. Түүний талаар өмнө нь Солонгост бясалгал хийж, буддын лам нартай уулзав гэсэн мэдээлэл мөн л олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байсан. Үүсгэн байгуулсан МАХН-д нь үе үе бужигнаан үүсэхэд намын дарга удахгүй ирж тайлбар хийнэ гэсэн хүлээлт үүсгэдэг ч одоогоор Ерөнхийлөгч асан Солонгостоо л байгаа бололтой.
Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа урьдчилан хорих төвд галд өртөн хүнд гэмтсэн Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар мөн Солонгос улсад байн байн очиж эмчилгээ хийлгэж байгаа. Нэгтээ “Монгол Улсад хоёрхон Ерөнхийлөгч байдаг. Нэг нь би” хэмээж байсан Баавар хар тамхины хэрэгт холбогдож, шоронд түлэгдэж юм, юм л үзэж байгаа. Урьдчилан хориход гав, дөнгөтэй хоригдож байхдаа түлэгдсэн шалтгаан нь одоо ч тодорхойгүй. Хорихынхон түүнийг өөрөө тамхи татах гэж байгаад гал алдсан гэдэг бол Баавар гэнэт гал гараад тусламж дуудаад байхад хорихынхон цаг алдсан гэж гомдоллодог. Чамгүй хүнд түлэгдэж гэмтсэн Баавар 25 мянган ам.долларын эмчилгээ хийлгээд Монголдоо ирсэн гэгдэж байсан билээ.
Ямартаа ч нэгэн үе Монголын хаан мэт байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монголын хип хопын хаан гэгдэж байсан ноён Баавар хоёр холын Солонгос улсад хамтдаа ийм зураг авахуулсан нь сонирхолтой зураг хаа сайгүй тархаж байна.
А.АНУ
Сэтгэгдэл (34)