УИХ энэ долоо хоногт Засгийн газрын томилгооны асуудлыг эцэслэн шийдэхээр товлоод байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдынхаа суудлаас огцорсноор түүний оронд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох саналыг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан. Энэхүү саналыг өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх юм. Үүний дараа УИХ-ын дэгийн дагуу лхагва гаригт УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Холбогдох байнгын хороод хэлэлцсэний дараа асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Нэгэнт эрх баригч нам санал болгосон болохоор дараагийн сайдыг чуулганаар саадгүй томилох нь бараг тодорхой юм.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах санал гаргаад байгаа.Өмнө нь мөн ийм санал гаргаж байсан ч олонх дэмжээгүй. Энэ удаад ч мөн шүүмжлэл дагуулах болсон “Фортуна” сайдыг огцруулах эсэх нь тодорхойгүй. Ямар ч гэсэн УИХ дахь бүлэг санал гаргасан болохоор дэгийн дагуу асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэх бололтой.
А.АНАНД
Сэтгэгдэл байхгүй байна