Ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ
2014/05/30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар хамгийн эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр жагсаажээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн санал тэнцэж “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэх шийдвэр гарсан юм. Үүний дараа Засгийн газар хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт:
Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл

Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ”Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин