Н.Батбаярыг огцруулахыг шаардана
2014/05/29

Ерөнхий сайд Н.Алтанхуягт 10 хоногийн хугацаатай шаардах бичиг өгсөн МАН-ыг бүлгийнхэн заалттай хугацаанд нь “жов” ч гэх хариу реакц үзүүлээгүй Ерөнхий сайдыг хэрхэн шийтгэхээ өчигдөржин хэлэлцэв.
Тэд өнөөдөр шаардах бичгийнхээ хариуг Ерөнхий сайдаас нэхнэ. Өчигдөр хуралдсанаара бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг эхний ээлжинд огцруулах бичиг дахин өргөх бололтой. Тус бүлгийнхэн өмнө нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлт тавьж байсан ч бүтэлтэй зүйл болоогүй. Энэ удаад ч гэсэндээ, АН-ынхан олонхоороо түрий бариад өнгөрөөх болов уу, яах бол?

А.АНАНД

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    огцроогүй л байгаам уу энэ гай
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
Сонин хачин