УИХ дахь цөөнхийн бүлэг болсон МАН үе, үе цочир сонин мэдэгдэл хийж, мөнхийн эрх баригч мэт байсан “имиж”-ээ тэмцэгчийн “имиж”-ээр солиод байгаа. Төрийн ордонд буйдантай жагсаал хийж, шинэ жилийн гацуур модыг мах, талхны үнээр чимж байсан МАН-ынхан энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох 10 хоногийн хугацаатай шаардлага тавьсан.
Эдийн засгийн байдал муудаж, ард түмний амьдралыг доройтуулж байгаа буруутай этгээдүүдэд хариуцлага тооц гэсэн тэдний хугацаа заасан шаардлагын 10 хоног дуусч байна. Тиймээс өнөөдөр МАН-ын УИХ дахь бүлэг хуралдаж, шаардлагынхаа хариуг Ерөнхий сайдаас нэхэж, амыг нь асууна гэж байна шүү. Хариуцлага тооцох сүржин үгтэй тэдний шаардлагыг хэлтэй амтай хүлээн авсан ч буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох нь бүү хэл тоож анхаарсан шинжгүй байгаа том толгойтой Ерөнхий сайдад тэд ямар хариуцлага тооцох бол гэдэг нь өнөөдөр тодорхой болно.
А.АНАНД
Сэтгэгдэл байхгүй байна