Хэрүүлч Ц.Нямдоржийн дараагийн бай
2014/05/23

Хэдэр хатуу үгтэйгээрээ хэзээнээсээ алдартай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сүүлийн хэд хоногт нэлээд цамналттай байна. Насаараа хууль зүйн салбарт ажилласан, хуулийг хаана ч засна гэдэг Ц.Нямдорж хэзээнээсээ таарамжгүй нохой, гөлөгтөө хүрч хэрэлдэж байдаг, уг нь бол өөрийнх нь халааг авсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шинэ хуулийн төслөө “тэврээд” орж ирэхэд нь багагүй баалсан.

Түүнээс өмнөхөн мөн л солонгосчуудтай нууц гэрээ байгуулсан гэж хэлээд шүүх цагдаадаа тулж байсан Женко Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас огцруулах асуудлыг нь шийдэх үеэр “Ажлаа хийхгүй “Баянгол” зочид буудалдаа очоод хэвтчихдэг, угаасаа л муу хүн шт” гэхчилэн баахан муу үг шидэлж, хариугаа авав.

Харин төсвийн тодотгол хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон өчигдрийн чуулганы хуралдаан дээр намаас нь гарч Ардчилсан намд элссэн Д.Арвин гишүүн Ц.Нямдоржийн бай болов.

Төсвийн тодотголд Баянзүрх дүүрэгт хүнсний худалдааны төв байгуулахад зориулж улсын төсвөөс хөрөнгө гаргахаар санал гаргасныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж буруутгаж, Баянзүрх дүүрэг бусдаасаа хамгийн олон захтай. “Дүнжингарав” нэртэй цэлийсэн том худалдааны төв, наана нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн “Наран туул” худалдааны төв, “Да хүрээ” техникийн зах, Арслантай гүүрийн хажууханд “Баянзүрх” хүнсний зах, “Боса” гээд өдий төдий худалдааны төв, зах байхад төсвийн хөрөнгийг барж ядаж байгаа юм шиг хүнсний төв барихад зарцуулах нь зохисгүй. Түүнийг өөр зүйлд зарцуулах ёстой. Ер нь тэгээд Д.Арвин чиний Ардчилсан нам руу гүйж орсон чинь эмнэлгийн барилгаас болж мөнгө төгрөгийн асуудалд орооцолдоод аргагүйн эрхэнд орсон хэрэг”  гэж баахан зандрав.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Харин Ц.Нямдорж хэн рүү агсрах бол?

А.АНУ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    zuvl yum helsen b,a
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    nyamdorj saidiin zuv shudraga ugtei shuu henesch aihgui
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    arvin gishuuniig harahaar uur hureed baih yum songuliar ardchilsan namiig muulaal baisan
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    nyamka ahiin zuv shudraga ugtei shuu baynzurh duuregt buun zah baihad zahaar yah yum be zuv shuu dee arvin gishuun mini songuulid oroltsohdoo baishiij baigaal humuustei uulzdag baisan odoo surag baihgui baidag yumuu
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    zul buhuhduu yadag bilee uls turiin karer ni duusch bgaa hun hutsaj lbaig uls turiin zunuglul
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Нямкаа ах аа Дарвинг сайн зуугаарай
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
Сонин хачин