О.Баасанхүүгийн буцаалт, Х.Баттулгын үдэлт
2014/05/16

Товлосон ёсоор өчигдрийн УИХ-ын чуулганаар сайдаасаа огцрох хүсэлт гаргасан Х.Баттулгын давхар дээлийг тайлж, хүсэлтийг ёсоор болгов. Үүний араас түүний сайдын суудлын орыг хэн залгах талаар мундаг, мундаг таамаглалууд гарч эхлэх нь тодорхой.

Сүүлийн нэг сарын турш яригдсан нөгөө нэг огцруулах эсэх тухай асуудал болох Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас буулгах эсэх тухайд ч мөн Ардчилсан намынхан олонхоороо хамгаалаад үлдээх нь тодорхой гэгдэж байсан ч анх санаачлага  гаргасан нь О.Баасанхүү өөрөө саналаа буцааснаар хэл амны бай болов. Буцаах л байсан юм бол анхнаасаа яах гэж санал гаргасан юм бэ гэсэн эхний гайхашралаас эхлээд Х.Тэмүүжин О.Баасанхүүгийн амыг хаачихлаа, О.Баасанхүү Солонгост байгаа “Намбар ван”-тай уулзаж чиглэл аваад саналаа буцаав гэсэн олон таамгууд явж байна.

О.Баасанхүү ч үнэхээр намын дарга нь биеэ тэнхрүүлж буй Солонгос улс руу мордоод уржигдархан ирсэн аж. Өөрөө бол хувийн асуудлаар, эмчилгээ хийлгэх гэж явсан гэж тайлбарлаж. Басхүү МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсанаа ч үгүйсгэсэнгүй. Х.Тэмүүжингийн асуудлаар Н.Энхбаяр:

- Х.Тэмүүжинг өмөөрөхгүй гэсэн. Энэ хүн Ардчилсан намдаа ч их гай тарьсан гээд түүх ярьж байна лээ. “Эх орон-Ардчилал эвсэл”-ийг Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин хоёр задалсан тухай ярьсан гэсэн үг алдсан байх юм.

Х.Тэмүүжин ч “овоо л гар” юм байна. 2004-2008 онд засгийн эрх барьж байсан “Эх орон-Ардчилал эвсэл” тараагаад хаячихсан нөхөр болж таарч байна.

Ийнхүү будилаан, самраан, буцаалт, үдэлттэй улстөрийн нэг долоо хоног өндөрлөж байна. Араас нь бас Эдийн засгийн хөгжлийн сайд “Фортуна” хэмээх Н.Батбаярыг сайдаас огцруулах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн гэх бор шувуу нисэлдэж эхэллээ. Ирэх долоо хоногуудад Н.Алтанхуягийн Засгийн газар бас л хэл аманд ээрэгдээстэй байх бололтой дог шүү.

А.АНУ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • хххх
    Ажилгүйдэл архидалт гэмт хэрэг хэрээс хэтэрч иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байхад та нарт хийж бүтээх ажил байхгүй гэж үү Хичнээн хайран цагийг ямарч үр дүнгүй өнгөрөөж татвар төлөгчдийн мөнгийг залгих гэсэн юм бэ Монгол олон арван жил үйлчилж байсан бүхэл бүтэн хяналтын тогтолцоог усгаад өрч хувьчлалыг хуудуутай явуулаад зогсохгүй өнөөдөр дээр дооргүй харийхантай хуйвалдаж баялагаа идээд зогсохгүй татвар төлөгчдийн мөнгийг тендер нэрээр хуваан идэж эдийн засгаа сүйрүүлж байна Энэ их баялаг газар нутаг малтай 3 сая хүрэхгүй хүнийг ядуу зүдүү амьдруулаад ханаагүй дээр нь олон тэр бумын өрөнд унагаад байгаа засаг төр 76 -д хэлэх хамгийн муу үг ч олдохгүй байна Нам гэж талцан өдөржин хэрэлдэж цэцэрхэж бие биеэ дорожлохоос өөр олигтой хийсэн юм алга байна Нөгөө сайхан амлалт яалаа Гишүүн болоод байгагүй хугацаа өнгөрсөн боловч иргэдийн амьдрал уруудан доройтож та нарын орлого хэдэн тэрбумаар өсч баян ядуугийн туйл тэнгэр газар шиг болж байна Нөгөө ард түмэндээ хайртай амл
    2014 оны 05 сарын 18 | Хариулах
Сонин хачин