Х.Баттулгыг чөлөөлөв
2014/05/14

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын асуудлыг хэлэлцлээ. Ингээд ҮХАА-н Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны 26 гишүүний 14 нь  дэмжсэнээр уг асуудал дэмжигдлээ.

ҮХАА-н сайд Х.Баттулга сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаанаа "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэж тайлбарлалаа.

Б.УЯН 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин