Засгийн газраа унагадаг олонх байх уу?
2014/05/14

Ерөөсөө л улстөрийн намуудын ганцхан зорилго нь засгийн эрх барих. Мэдээж засгийн эрх барихын тулд сонгуульд ялалт байгуулж, олонх болох ёстой.  Олонх болж чадахгүй юм гэхэд сонгуулиар арай илүү санал авсан  нь эвслийн Засгийн газрыг байгуулах гол тоглогч нь болдог, Монголд ч ийм туршлага гарч байсан. 

Мэдээж хэрэг гол тоглогч Засгийн газрынхаа хувь заяаг шийднэ. Тэгсэн чинь өчигдөр Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат үнэхээр “сонирхолтой” мэдээлэл хийлээ. "100 хоногийн дараа эдийн засгийн эерэг өөрчлөлт гарахгүй бол Засгийн газар яах вэ? гэсэн асуултад  товчхондоо бол “Засгийн газраа яахаа олонх шийднэ” гэж хариулж.

Өнгөцхөн харахад 100 хоногийн дотор эдийн засгаа аварч чадахгүй бол Засгийн газартайгаа  хариуцлага тооцно гэж байгаа үг мэт боловч эргээд харахд олонх гэдэг маань хэн билээ?

Н.Алтанхуягийн Засгийн газар  Ардчилсан нам “Шударга ёс” эвслийн хамтарсан гэх нэртэй боловч үнэндээ бол олонх буюу гол тоглогч нь Ардчилсан намынхан.  Тэгээд бодохоор өөрийнхөө Засгийн газрыг унагадаг олонх гэж байх уу?

А.АНУ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

Сонин хачин