С.Бямбацогт: МАН засагт орохгүй
2014/05/13

С.Баярцогтын санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг шидсэн санал эхнээсээ тоглолт дагуулж эхлэв. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр “Ерөөсөө МАН-ынхантай хамтарч Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулья” гэсэн санал  гаргаж бөөн дуулиан дэгдээсэн.

Хэдийгээр араас нь намынх нь зүгээс “Энэ бол Ардчилсан намын байр суурь биш” гэсэн мэдэгдэл хийсэн ч эсрэг намынхан л аль хэдийнэ тоглолтоо хийж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр “Бид Засгийн газарт орохгүй. 2012 оны сонгуулийн дараа АН  “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан. Тэд чадна гэсэн. Тэд одоо хэлсэн үгэндээ хүрэх хэрэгтэй” гэсэн үг хэвлэлээр дайжээ.

Эдийн засаг элгээрээ хэвтлээ гэж дээр дооргүй шаагилдаж байгаа энэ үед АН-ынхан Эдийн засгийг сэргээх 100 хоногийн хөтөлбөр дэвшүүлсэн ч сөрөг хүчин МАН “100 хоногт эдийн засгаа сэргээлээ юү?” гэж хэлээ гарган дооглож байгаа.

Одоо харин “100 хоногийн дотор эдийн засгаа сайжруулж чадахгүй нь тодорхой болохоор манай намынхныг гуйж байгаа юм гэсэн сөрөг тоглолтод МАН шилжээд байна.

С.Баярцогтын энэ гуйлт ямар үр дүн дагуулж, ямар тоглолт өрнөх юм болоо. Ямартаа ч тоглолт эхэллээ. МАН гэдийж байна.

А.АНУ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ene oroh esehen hend hamaataim
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
Сонин хачин