Фортуна 1380, 1818-ын ялгааг мэддэггүй
2014/05/13

Манай бөөчин сайд уг нь юм болгонд “мундаг”. Харин энэ удаад бас нэг “мундаг” юмаа харуулж онигоонд оров. Улсын төсөвт 1380-аар ноён долларыг тусгачихаад 1818 болчихоод байхад нь “Миний зөв” гэж мэлзэх түүнийг харсан хүмүүсийн ёстой тамир нь тасарч байгаа юм байх.

Мэдээж 1380 байвал тэгнэ, ингэнэ гэж тусгасан нь 1818 болж доллар сансарт нисэх үед дутагдаж гачигдах, алд дэлэм зөрүү гарах нь ойлгомжтой. Үргэлж савлаж байдаг ноён долларын мөчлөгийг барагцаалахгүй төсөв гээчтэй орооцолдох ийм л байна.

Эсвэл “Фортуна” Н.Батбаяр бөөлж байгаад 1818, 1380 хоёрыг адилхан болгож эсвэл адил мэтээр санагдуулдаггүй л юм бол цагаан дээр хараар бичсэн тоог яаж ч болохгүй нь дээ. Байтлаа дэлхийн эдийн засгийн ханшийг мань бөөчин сайд онгодоороо аргалчих юм биш биз?

Хэзээ нэг хөрсөн дээрээ бууж, хүмүүс биднийхээ дунд эгэл борог амьдралдаа амьдрах юм бол доо, сайд минь.

Д.Сэргэлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин