Олон ястны өлгий гэснээс сүүлийн жилүүдэд “Ховдынхон л зэрэг зиндаа дээгүүр, төрийн өндөр албыг хашиж, бизнесийн салбарт ч тэргүүлдэг гэдэг яриа газар аваад уджээ. Сайны хажуугаар саар гэгчээр нөгөө л адармаатай сонгууль нэг нутаг бүү хэл, ахан дүүсийг ч хэрэлдүүлж чаддаг ид шидээрээ Ховдын бизнесийг бүрэн атгаж буй хоёр эрхмийг ч муудалцуулаад одоо хүртэл дуусаагүй үргэлжилсээр. Хэргийн эзэд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаалийн Ш.Адьшаа нар.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ҮХАА-ын сайд Х.Баттулгаас уучлал гуйхгүй гүрийж байгаатай адил Ховдын МАН-ын хороо нь АН-ын гишүүн болсон Ш.Адьшаагаас бас одоо болтол уучлал гуйгаагүй байгаа аж. МАН-ын хороог анх уучлал гуйхыг шаардаж байсан бол одоо ердөө няцаалт хийчих хэмээн хүссэн шүүхийн шийдвэрийг тоохгүй өдий хүрчээ. Шүүхийн шийдвэр хэдий Ш.Адьшаагийн талд гарсан ч МАН-ын уучлал гуйж няцаалт хийхгүй байгаа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогттой холбоотой гэсэн хардлага дэгдээд байна. Харин дараагийн сонгуулийнхаа ажлыг аль хэдийнэ эхлүүлээд байгаа Ш.Адьшаа, С.Бямбацогтыг уучлал гуйлгуулж байж бүтэн нойртой хонох нь гэдэг цуу яриа Ховдод ярианы сэдэв боллоо. С.Бямбацогт хэзээ ч уучлалт гуйхгүй гэдэг дээр бат зогсож байгаа бололтой. Ямартай ч энэ хэрүүл үргэлжилсээр байгаад эцсийн эцэст дараагийн сонгуулийн нүүр үзэж байж хэрүүл нь дуусах шинжтэй.
М.СОНОР
Сэтгэгдэл (1)