Хоёр өрөө байрны үнэтэй МоАХ
2014/05/06

Хэн ч хэзээ ч үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө хэн нэгнээс шагнал урамшуулал горьдох ёсгүй л дээ, уг нь.

Тийм ч учраас саяхны 1990 –ээдхэн оны нийгмийн өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ дэмжиж явсан хүмүүс өөрсдийгөө цагаан морин жил төв талбайд жагсаж явлаа гэж бахархдаг болохоос албан тушаал, амин хувийн амьжиргаа, туслалцааны тухай ярьдаггүй.

Саяхны мэт боловч энэ түүхэн үйл явдлын оролцогчид гэх хүмүүс саяхнаас сонин, сонин зүйл ярьдаг болсон гэнэ, ардчиллын партизан л юм чинь заавал сайд, дарга байх ёстой ч гэх шиг.. 

Гэтэл зарим нь ардчиллыг жинхэнэ өлгийдөө байхад нь дэмжиж байсан бид амьдрал ч үгүй, ажил ч үгүй болсон гэх.

Ийн арчиллыг дэмжиж явснаараа бид юу ч үгүй хоцорсон гэж гомдоллох зарим хүний “элэг”-ийг дэвтээхийн тулд “Женко” хэмээх Х.Баттулга дээхнэ үед ганц, нэг хүнд өрөө байр бэлэглэсэн л гэдэг юм билээ.

Түүнийнх нь  төлөө “Женко”  Баттулгад ардчилсан хувьсгалд оролцож байснаасаа ч илүү баярладаг хүмүүс байдаг л байх.

Бас давхар дээл тайлуулах алдарт хууль батлагдахгүй “унахад” сайн дураараа өөрөө сайдаасаа огцрох өргөдлөө өгч “иргэний зориг” гаргасан Халтмаагийн Баттулгыг бахархан сайшаах ч хүн байгаа л байх.

Харин чингээд давхар дээлээ тайлангаа АН-аасаа гарч, МоАХ гэсэн нам байгуулах гэж байгаа гэсэн үгийг үнэмших гээд үзвэл яах бол?

МоАХ уг нь хэн нэгэнд харьяалагдахааргүй л нэр. Нам байгуулахыг дэмжигчид байгаа бол гомдогсод хийгээд хоёр өрөө байрныхан л байх болов уу даа.

А.АНАНД

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Зусарч хүн гутлынхаа улыг бараад дараа нь зулгыг нь бардаг гэдэг юм Гүтгэлэг ээ.
    2014 оны 05 сарын 10
  • zochin
    ene muu hachin zahialgiin niitlegchdiig yah yostoi ym be BI NEG SONIN YM SONSLOO GEJ IREED HOV ZOOJ YVDAG AVGAI SHIG bitgii iim teneg baildaa iim ym bichij bhiin orond uurt bolood uruuld heregtei uchnuun sedev bshdee chi amidraliig iim yduu setgelgeegeer hardag bol chamaig uruvduj bna ene horvood yu hiij buteeh gej irsen huurhii be
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Гүтгэлэг
    Гүтгэлэг хагалгах юм бичихээ болиочээ, Манай АХолбооныхон бол Тулгаа даргаа 100 хувь дэмжинээ, АХолбооныхон бол руваагдахгүй ээ, ЗА Гүтгэлэг хийж, хэн нэгний захиалгаар ийм бичихээсээ ичээд зурагтаар жудо бөхийн гайхамшигийг хар , ЗА
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Зусарч хүн гутлынхаа улыг бараад дараа нь зулгыг нь бардаг гэдэг юм Гүтгэлэг ээ.
      2014 оны 05 сарын 08
  • Зочин
    би ч гэсэн 2 өрөө байр авья аа , нэг ч байсан яахав хи хи
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
Сонин хачин