Х.Баттулга өөрөө ”дээлээ тайлна”
2014/05/02

УИХ-ын гишүүн мөртөө давхар сайдаар ажилладаг 17 гишүүний давхар дээлийг тайлуулах хуулийн төслийг УИХ өчигдөр хэлэлцээд “унагаж“орхисон.

Олон ч сар яригдаж, бараг л УИХ-ын гишүүдийн ганц л хэлэлцдэг санаа тавьдаг асуудал нь мэт болоод байсан энэхүү хуулийн төслийг эцсийн мөчид ийнхүү унагаж орхиход УИХ-ын дарга З.Энхболд хүртэл гайхаж ”УИХ-ын түүхэнд байнгын хороогоор дэмжигдсэн төсөл ингэж олонхийн саналаар унаж байсан тохиолдол үгүй” гэж гайхаширч байсан.

Ингээд сайд нарыг хуулийн дагуу давхар дээлийг нь тайлуулах гээд бараагүй атал  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайн дураараа сайдаас огцрох өргөдлөө өглөө.

Тэрээр намынх нь нөхөд нь давхар дээл тайлах төслийг хуйгаараа эсэргүүцсэнийг ийн эсэргүүцэж, өөрөө үлгэр дууриалал үзүүлж байгаа бололтой.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахыг ч мань хүн хоёр гараа өргөн дэмжиж байсан.

Түүний энэхүү эр зоригийг шазруун зантайгийнх нь бас нэг илэрхийлэл ч гэж хэлж болох мэт. Өөрөө огцрох өргөдөл гаргаж байгаа хүнийг “ангийн”-х нь найзууд гар өргөж батлаад л сайдын суудлаас нь салгаад өгөх байлгүй дээ.

А.АНУ  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (9)

  • Зочин
    оджаргалыг хорлох гэж төмөр замыг тавиулахгүй гүрийж байгаад хийдэг ажлаа хийчисэн мавр явлаа
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Тэнэг - урвагч зайлна биз ? Монгол улсын хар алтыг унэгуй болголоо ? Женко зорьсондоо хурлээ ? Одоо цэвэрхэн гарах гэж байгаа юм байна
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Тэнэг - урвагч зайлна биз ? Монгол улсын хар алтыг унэгуй болголоо ? Женко зорьсондоо хурлээ ? Одоо цэвэрхэн гарах гэж байгаа юм байна
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Их санасан газар 9 хоног хоосон хонов гэдэг монгол vг байдгийм аа
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • ganga
    humuusiin durguitsel turuulsen teneg nuhur bh uvm
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • .
    Yu ch hiideggui. Ner tor hooson shine tsagiin populist. MAN ard ni ineegeed suuj baigaag medehgui urgelj ooriin haalgaruu bombog oshiglodog bolovsrolgui gar
    2014 оны 05 сарын 03 | Хариулах
  • mongoliin ediin zasgiin aluurchin
    mongoliin hogjliig 6 jil hoishluullaadaa chi
    2014 оны 05 сарын 03 | Хариулах
  • Ynshigch
    Ajlaa hiij barahguigee medeed zygataaj baigaa shuu dee,odoo gishuunee bolchih
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Ene hend heregtei yum,mongol ulsiig nuraaj baigaa hyn uyavna l biz , sain baoina, yavaa.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • dagva
    naadah chini jyjig 1 yzegdel
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
Сонин хачин