Л.Гүндалай тормолзсоор
2014/05/01

Манайх шиг хүн төвтэй, техник технологиос төдийлөн хараат бус нийгэмд эхнэр нөхөр бололцлоо ч эрчээ алдахгүй байж болж байна.

Түүнээс солонгос сериал дээр гардаг шиг эхнэр нь зөвхөн гэрээ хараад, хүүхдүүдээ бөөцийлж суудаг бол дөрвөн жилдээ нэг халаа, сэлгээнд өртөж байдаг манайх шиг улстөржсөн оронд ёстой “будаа” болно л гэж мэд.

Цагтаа төрийн ордныг бужигнуулж явсан Л.Гүндалай түр улс төрөөс ангид улирагсдын тоонд ороод буй. Гэсэн хэдий ч хувийн бизнестэй, сайхан гэр бүлтэй хүн ер ажрахгүй.

Харин ч жир иргэний амьдрал нь зохисон гэж жигтэйхэн тамирын хувцастай “тормолзож” яваа харагдана лээ. Төрийн ажлаас болж гэрийн бараа хардаггүй нөхөр нь хажуу бөөрнөөс нь салахаа больсноос хойш гэргий нь ч сэтгэл тэнэгэр байгаа бололтой.

Цагтаа мисс байсан Л.Аззаяа одоо ч сайхан хэвээрээ. Цаанаа “sexy” дүр төрхтэй Л.Аззаяа клубт бол ёстой “уяраахаар” харагдаж байна шүү.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин