УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа гэсэн сүржин мэдээлэл тарааж, барилдахаасаа таахалзав гэгчээр баахан л юм болов.
“Х.Тэмүүжингийн тухай 16 баримт надад байгаа. Эхнээс нь дэлгэж эхэлнэ” гэж сенсацилж байснаа учир битүүлэг шалтгаан шалтгаанаар хэвлэлийн бага хурлаа хойшлуулаад л.
Ийн сүржигнэж байснаа гэнэт л Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтээ татаж авч болох ч юм гэх маягийн зүйл ярьжээ, О.Баасанхүү.
Х.Тэмүүжинг л огцруулахгүй бол Монгол Улс мөхчих гээд байгаа юм шиг аашилж байсан О.Баасанхүү яагаад ингэж гэнэт гомдлоо “тайлав” аа.
Ер нь бол О.Баасанхүү “Х.Тэмүүжин манай намын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах хэрэггүй байсан юм. Тэгж байхаар надтай ирээд уулзчихсан бол би “ок” л гэх байлаа” хэмээн жиргэж байсан тал бий.
Бас хэвлэлийн бага хурлынхаа өмнөхөн “Х.Тэмүүжин надаас уучлалт гуйвал би гомдлоо эргүүлэн татна” гэж хэлээд амжсан.
Хэзээдээ Х.Тэмүүжин уучлалт гуйгаад амжчихсан юм бол? Бас яасан ч “хямдхан” гомдол вэ дээ, О.Баасанхүү гишүүн минь ээ.
А.АНАНД
Сэтгэгдэл (7)