Х.Тэмүүжингээ Хууль зүйн сайдаас огцруулж, Р.Бурмаагаа намаасаа хөөх болсон Ардчилсан намынхны дотор цусгүй тулаан дэгдсэн гэгдэж буй.
Энэ тулаан даваа гаригийн шөнө болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар бүр ч ил болж, далд тулалдаж байсан нөхөд нударга зөрүүлсэн сурагтай.
АН-ынхны нанчилдаанд тэмцэгч Ж.Батзандан гол дүрд тоглож, Н.Алтанхуягийн амин хамгаалагч болчихоод байгаа С.Баярцогт руу чулуу нүүлгэж, барьцалдаж авах дээрээ тулсан гэнэ.
Ямартаа ч шөнөжин нанчилдсан АН-ынхан Р.Бурмаагаа ч, Х.Тэмүүжингээ ч буцаахгүй болж, намын дарга Н.Алтанхуяг эсэргүү санал өгсөн дөрвөн гишүүнтэйгээ нэг бүрчлэн уулзаж, сэтгэл санааг нь товхинуулсан гэсэн мэдээлэл байна. Болж дээ, эвтэй найртай амьдарцгаа даа, Ардчилсан намынхаан.
А.АНУ
Сэтгэгдэл (2)