Намынхаа нөхдийн “дэмжлэг”-ээр сайдынхаа суудлаас огцрохоо шахсан Х.Тэмүүжингийн дуулианыг Р.Бурмаагийн “өрөвдөлт” мэдээ үргэлжлүүллээ. МоАХ-ынхан голдуу гишүүдийн дэмжлэгээр огцруулах санал чуулганы танхим руу орж ирсэн ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар долоо хоног буцаасан нь ямар нэг “хор” ч юм уу “эм” гүйж эхэлсэн гэсэн. Хэзээний хэргийн эзэн сумны дохиур байдаг Ээбээ Ерөнхийлөгч Х.Тэмүүжинг учиргүй өмөөрөөд эхэлнэ гэдэг нь асуудал нэг тийшээ шийдэгдсэн гэсэн үг. Шуудхан хэлэхэд Х.Тэмүүжинг энэ удаа огцроохгүй. Ерөнхийлөгч өөртөө айлын аав хүүхдээ сахилгагүйтдэг хааяа нэг алган боов үзүүлдэг гэсэн “лайк”-тай болж байгаа бол “Женко” Х.Баттулга, спикер З.Энхболд нарын хүмүүс нэлээн ууртай байгаа сурагтай. Бас ч гэж араандаа зуувал зуусан шиг л зуудаг л хүмүүс.
Харин дөрвөн гишүүн Засгийн газрыг хөдөлгөж магадгүй буюу давхар дээлийн тухай хууль энэ оноос хэрэгжинэ гэсэн кнопыг дарахад ганц Р.Бурмааг намаас нь хөөж, УИХ-ын гишүүнээс татах гэлээ гэж хөөрхий гишүүнийг өрөвдөх хүмүүс ч байна.
Ардчилсан намын хяналтын хороо үүнийг Р.Бурмаа намын жагсаалтаар сонгогдсон, бусад нь тойргоос сонгогдсон гэж тайлбарлаж байгаа. Жагсаалтын гэх Туулын голын мөсийг долоох шахан байж сурталчилгаа хийдэггүй, тойрогтоо ажилласангүй гэж чихнээсээ хонх уяулдаггүй, нарийн дээрээ “хор” сайтай хэдэн нөхөд л байдаг. Нэрээр нь сонгогдчихоод ядахдаа бодлогыг нь дагах л ёстой хүмүүс нь үнэн.
Харин Р.Бурмаа намын эрх ашгаас улс орны эрх ашиг чухал гэж даналзаж, “Намайг тийм ч амар хөөчихгүй. Миний бүрэн эрхэд хэнбугай ч халдаж чадахгүй, эмэгтэй хүн гээд дээрэлхэх гээд байх шиг байна. Хэн ч намайг дээрэлхэж чадахгүй шүү” гэж жиргэж суугаа сурагтай. Уг нь ч бас хэлдэг л үг. Гэхдээ намынх нь хэдэн нөхөд засгаасаа мултарчих гээд сандарч байхад эсрэг санал өгдөг хүн муутай л хүн юм.
Р.Бурмаа ч хөөрхий “Монос” Л.Эрдэнэчимэг, “Сентоза”-гийн С.Одонтуяа, “Отгонтэнгэр”-ийн Д.Оюунхорол нар шиг баян, З. Баянсэлэнгэ, Г.Уянга, Д.Арвин нар шиг хэрүүлч, Сарангэрэл Батчимэг хоёр шиг ардаа ТҮЗ-тээ биш дээ, энэ удаа “илгээгдчихэж” магадгүй л юм.
А.АМАР
Сэтгэгдэл байхгүй байна