АН-аас ”ардчилал”-ыг хамгаална
2014/04/25

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, "давхар дээл"-ыг энэ ондоо тайлуулахаар санал өгсөн дөрвөн гишүүнээ намаасаа хөөнө гэж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа нарыг элдвээр дайрч, гутаан доромжилсон захиалгат хар мэдээллийг хэвлэлээр байнга явуулахын зэрэгцээ намаас хөөх явуургүй санаачлагадаа генсек Ц.Оюундарь аймгуудын намын ХЭГ-ыг ашиглаж байгаад тус намын гишүүд, дэмжигчид дургүйцэж байгаагаа илэрхийлэх болжээ.


Тиймээс ардчилал нэрийг гутаан доромжилж, фашист маягийн үйл ажиллагаа явуулж байгаа намын удирдлагуудынхаа эсрэг АН-ын жирийн гишүүдээс "ардчиллаа хамгаалах хөдөлгөөн"-ийг байгуулахаар гарын үсэг цуглуулж эхлэсэн гэнэ.


Тус хөдөлгөөнд Баянхонгор, Сүхбаатар аймаг болон Баянзүрх дүүргийн иргэд идэвхитэй нэгдэж, тойргоосоо сонгогдсон гишүүдээ хамгаалахаар болжээ. АН-ын нэрийг барьж, дарангуйлал үйлдэж байгаа "дүр эсгэсэн ардчилсан дарга" нартайгаа харуцлага тооцох, ардчиллаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлэх гэнэ.

 

А.АМАР

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин