Өчигдөр ажлын цаг дуусахын алдад Хууль зүйн байнгын хороо гэнэт хаалттай хуралдаан зарлаж, гэнэт Хууль зүйн сайдаа огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнгүүтээ Х.Тэмүүжинг огцруулах кнопыг дарчихлаа.
Хэдийгээр асуудлыг УИХ эцэслэн шийдэх ёстой ч байнгын хороон дээрээ, тэр тусмаа гэнэт яаралтай хуралдаан зарлаж АН-ынхан нь өөрсдөө эсрэг санал гаргаж байна гэдэг үндсэндээ Х.Тэмүүжингийн хувь заяаг шийдчихсэн л гэсэн үг.
Ер нь бол МАН-ынхан бус АН-ынхан л өөрсдөө Х.Тэмүүжинг огцрууллаа. Тэр тусмаа МоАХ-ынхан. МоАХ-ынхан гэнэт ингэж зохион байгуулалттайгаар хөдөлснийг мэдээж “Женко” Баттулгатай л холбон тайлбарлаж болно.
Гэхдээ яах вэ, Х.Тэмүүжин залуу ч, чадалтай ч хүн. Залуугаар “балиартсан” АН-ын зарим хүнийг бодвол дараа нь салж чадахааргүй бугалгаараа зууралдаж байснаас ингээд салсан нь дээр.
Залуу хүний замын хүзүү урт.
Харин ч хуулийн шинэчлэл хийх гэхээр зохиомол хүүхний хэргээр унагачихлаа гэсэн сайхан PR бус уу.
А. АНУ
Сэтгэгдэл (39)