Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үлээсэн салхиар Засгийн газар санжигнах дээрээ тулаад байгаа энэ үед Ардчилсан намынхан /мэдээж Засгийн газрын талынхан/ хамтрагч МАХН-ынхантайгаа бас нэг нууц гэрээ хийж байгаа талаар мэдээлэл шуугиан тарьж байна. 2012 оны сонгуулийн дараа хамтран засаг байгуулахаас өөр аргагүй болсон АН-ынхан МАХН буюу УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийг гуйж царайчилж байснаа мартаж нэг хэсэг ад шоо үзэж байсан үе бий. Харин засаг дэнжигнэж ирэх үед аргагүйтэж ийм гэрээ байгуулахаас өөр аргагүй болсон ч байх магадлалтай.
Нууц гэгдээд байгаа гэрээний гол утга нь мэдээж Засгаа барьж үлдэх. Гэхдээ энд хамгийн сонирхолтой нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг НҮБ-ын нөлөө бүхий албан тушаалд томилуулах ёстой гэсэн нэг заалт байгаа юм. Цахим сайтуудаар тараад байгаа уг гэрээнд
-Н.Энхбаярыг НҮБ-ын орлогч дарга, НҮБ-ын харьяа байгууллагуудын дарга зэрэг албан тушаалд томилуулах талаар Гадаад харилцааны яам албан ёсоор санал тавьж ажиллана гэсэн үг өгүүлбэр. Нууц гээд байгаа гэрээний гол утга, зангилаа ч энд байх шиг.
“Би удахгүй очино оо” гэж заналхийлээд ч байгаа юм шиг үгийг санамсаргүй бишээр хэвлэлээр дайсан Н.Энхбаярын “ажил” Монголд хэдийнэ явагдаж эхэлснийг үүгээр илэрхийлээд ч байх шиг.
Дашрамд сануулахад Засгийн газрын халгаа болоод байгаа давхар дээл тайлах тухай хуулийг уржигдар буюу мягмар гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч долоо хоногоор хойшлуулаад байгаа. Тэгэхээр энэхүү нууц гэрээний учиг энэ долоо хоногт тайлагдаж, магадгүй давхар дээл тайлах хуулийг хэлэлцэхээс өмнө амжуулан баталж ч магадгүй л юм.
Н.Энхбаяр аа гэж үнэхээр л хүчирхэг хүн юм даа. Нэг хэсэг шоронд хийж, шороонд булах гэж байсан түүнийг НҮБ-ийн орлогч дарга болгохоор заналт дайсан Ардчилсан намынхан нь зүтгэхээс өөр аргагүй болох нь дог оо.
А.АНАНД
Сэтгэгдэл (14)