Гишүүдэд илгээсэн бөмбөг
2014/04/24

Юуны өмнө та бүү сандраарай. Тэмцэгч Мөнхбаяр нар шиг тэсэрч дэлбэрэх бөмбөгөөр эрхэм гишүүдийг сандаргасан юм биш шүү. 
Өнөөдөр чуулганы хуралдааны танхим эрээн алаг хөөрхөн бөмбөгөөр чимэглэгдэв. 

Монголын Хөлбөмбөгийн холбооныхон эрхэм гишүүдэд энэ зун болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөг бэлэглэсэн нь энэ.

Гоё юм аа. Зарим айлын хүүхэд “ориг” бөмбөг мөрөөдөөд ч барьж ч үзэж чадаагүй байхад... Хатуу харуул хамгаалалттай төрийн ордонд бөмбөг “нэвтрүүлж”, бүр гишүүн болгоны ширээн дээр бөмбийлгөж чаддаг энэ холбооныхон ч бас сүйхээтэй, лоббитой л юм. 

Түүнээс гадна Монголын хөл холбооныхон  Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулдаг тавдугаар сарын 1-6-нд болох Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтын тасалбарыг 76 гишүүнд бэлэглэж байгаа юм байна.

Тэгэхээр эрхэм гишүүдээ, бөмбөгөө тэврээд тэмцээн рүүгээ марш.

Уг нь заримдаа ч УИХ-ын гишүүд рүү “өөр” бөмбөг шидчихмээр үе байдаг л юм. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    бялдууч нохойнууд өөр бөмбөг шид
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
Сонин хачин