Малчдад сайн хүн болох гэж саймшраад буруу үг алдчихсан С.Бямбацогт руу малчид нь эргээд дайрав. Уг нь энэ удаа иш татсан үгийг титэм үгчин Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа хэлчихсэн “Мал өссөн нь Засгийн газрын сайных биш ээ, хуц ухны сайных” гэж.
Харин энэ удаа овоо хэлэмгий доломгой, хэрүүлч болохоор ирээдүйтэй хүүхэд байна гэсэн ёргио магтаалд урамшсан С.Бямбацогт энэхүү алдарт үгийг иш татсан биш малчдын дургүйг хүргэж, тэд нь мэдэгдэл хүртэл гаргаад амжив.
Харин С.Бямбацогт “Би хөдөө, малын дэргэд өссөн хүн. Малчдынхаа жаргал зовлонг мэдэлгүй яахав. Харин ч би малчдын тэтгэврийн насыг урагшлуулах гэж, тэдний төлөө санаа тавьж үг хэлсэн. Харамсалтай нь миний үгийг мушгин гуйвуулж, улстөржүүлээд байна” гэж гомдоллосон сурагтай.
Нээрээ ч хуц, ухны зовлонг С.Бямбацогт мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ дээ.
А.АНУ
Сэтгэгдэл (9)