Эвий, Ерөнхийлөгч маань эдгэрлээ
2014/04/21

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын дундуур Японд эмчлүүлэхээр явсан.

Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч гадаадад эмчилгээ хийлгэнэ гэж байгаа нь улсын маань эмнэлэг ямархуу байгааг харуулж байна гэсэн шүүмжлэлийг PR-даа дэндүү эвлэг Ерөнхийлөгч өмнө нь эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байсан ч яалт ч үгүй гадаад руу явахаас өөр аргагүй юм байна гэж эвтэйхэн аргалсан.

Бүр чимээгүйхэн гадаад явчихвал хэзээний урт чихтэнгүүд ямар нэгэн аргаар мэдчихээд бөөн сенсаци болгоно, албан мэдээгээр мэдээлчихвэл бөөн шүүмжлэл дэгдээнэ гэсэндээ гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн сэтгүүлч Т.Эрдэнэцогтыг хүлээж авч уулзангаа “Ахынх нь ч гэсэн нуруу өвдөөд өө, гадагшаа явахаас өөр аргагүй юм байна” гэж гэнэ сэрэггүй мэт зовлон ярих мэт цайруулж чадсан.

Тэгвэл нуруунгаа эмчлүүлсэн Ерөнхийлөгч Ээбээ удахгүй эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл тархаад байна. Гэхдээ бас л нэг ойлгомжгүй мэдээлэл тархсан нь тэрээр Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж яваа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Токиод уулзахаар эх орондоо ирэхээ түр хойшлуулсан гэх.

Түүнийг Гадаад бодлогын зөвлөхөө Японд яаралтай ирэхийг дуудуулсан гэх мэдээллээс ийнхүү Барак Обаматай уулзалт хийх нь гэсэн таамаг дэгджээ.

Гэхдээ ямартаа ч Ерөнхийлөгч Ээбээ маань Японд зүгээр л нэг өөрийгөө эмчлүүлээд ирсэнгүй, Японы Ерөнхий сайд Абетэй үдийн цай уунгаа ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлж, эгэл жирийн ард түмнээ өөр шигээ өвдөхдөө Япон руу зориулахгүйн тулд 200 ортой эмнэлэг байгуулах талаар ярилцаад иржээ.

А.АНУ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • 19001973
    Жолооч танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу тэгвэл та манайд ханд бид танд тусалья. Хамгийн хурдан шуурхай мэдээллийг манайхаас аварай. Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    herev elbegeetei adil torliin ovchin tussan yaduu Mongol hun baival haashaa yavah ve. elbegee omnod solongosiig zoriogui n ih yum. bayrlalaa
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin
    A.Any gex setguulch bolovsroldoo anxaaraa xetsuuxen baina shuu
    2014 оны 04 сарын 23
  • zochin
    A.Any setguulch guai ta bolovsroloo deeshluul jag ju bicheed baiga ni er oilgogdoxgui baina.gadaadad emchluullee geed irgediin sanaag buruutguulax geed ch baiga jum shig iim jum gazar axixgui.
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
    • zochin
      A.Any gex setguulch bolovsroldoo anxaaraa xetsuuxen baina shuu
      2014 оны 04 сарын 23
Сонин хачин