Тэртэй тэргүй өөрсдөө ашиглаж чадахгүйгээс хойш монголчууд зарим газраа гадныханд түрээслээд их мөнгө олох хэрэгтэй гэсэн санаа дээхнээс дэгдэж, олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэлд дарагдсан. Гэхдээ л зарим нэгэн иймэрхүү санаагаа одоо ч өвөрлөөстэй явдаг л байх.
Өчигдөр л гэхэд УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр эрхэм гишүүн Су.Батболд Халх голын 300 мянган га газрыг сануулж амжив. Тэрээр “Халх голд биднийг тэжээх 300 мянган га газар байгаа шүү. Арай гадныханд түрээсэлчихээгүй биз” гэж лавласан бөгөөд яамныхан ч гадныханд газар түрээслээгүй гэж баталгаажуулж, эрхэм гишүүний санааг амраав. Харин хартай зарим нь Су. Батболд яагаад Халх голын газрыг дахин дахин асуугаад байна вэ? Арай өөрөө... гэж хардаад амжив.
Сэтгэгдэл (1)