УИХ-д иргэдийнхээ итгэлийг алдалгүй дахин дахин сонгогдож чаддаг туршлагатай гишүүн бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрээр бөхийн ногоон дэвжээгээ үе үе сандаг бололтой. 75 хүнтэй ажиллах чинь ямар эвгүй юм бэ? Хаанаас ч хамаагүй мэх хийчих гээд барьц алдуулаад байх юм. Би сөрөг хүч бил үү, биш бил үү” хэмээн Twitter хуудсандаа жиргэжээ.
Дуугүй томоотой гэгддэг байсан эрхэм аварга гишүүн улс төрд удсан гэсэндээ хэл ам нь гүйцэгдэхээ больсон байсан шүү. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж байхад намынхан ар өврөөс нь мэх хийгээд багагүй сандаргаад авсан. Өөрийнх нь намынхан хүртэл дэмжлэг үзүүлэх нь битгий хэл нууц мэх хийгээд байсанд гомдсон эрхэм гишүүн маань МАХН-ыг бараадна гэх яриа гараад байна.
Сэтгэгдэл байхгүй байна