Даагаагүй ачаагаа дахин өргөж дийлэх үү?
2013/07/29
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх эх орондоо ирээд нэлээд хэд хонож байгаа бөгөөд намын гишүүдтэйгээ уулзаж эхэлжээ. Түүнийг гишүүдтэйгээ уулзах болсон шалтгааныг зарим хэвлэл “Намаа өөд татахад гар бие оролцохоор шийдсэн байж магадгүй” гэж үзэж байна. Үгүйсгэх аргагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараагаас МАН-ын дэргэд “Шинэчилье” хөдөлгөөн “төрж” улмаар гишүүд нь намын удирдлага, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж намдаа шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ бүх ажиллагааг хийхэд Бага хурал зарлан хуралдуулах ёстой ч залуусын санаснаар “ажиллагаа” явагдахгүй байгаа. Бүтэлгүй талдаа явж байгаа энэхүү “ажиллагааг” хэрэв экс генсек У.Хүрэлсүх удирдаад эхэлбэл нэлээд зүйлийг өөрчилж мэднэ. Ядаж л долдугаар сарын 30-нд Бага хурал болдоггүй юм гэхэд наймдугаар сар гараад зарлагдаж болзошгүй. Эв нь таарвал дахиад тэр намын дарга, эс чадваас эргээд ерөнхий нарийн бичгийн дарга болох ч юм бил үү, хэн мэдлээ. Угаасаа энэ намын гишүүдийг шүүгээд, шүүгээд одоогийн удирдлага Ө.Энхтүвшинээс илүү гарчих лидер олдохгүй, халдаж халдаж хар халзандаа болж аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга М.Энхболд хоёрын аль нэгд намын удирдлагыг шилжүүлэх тухай асуудал яригдаж буй нь нууц биш.

Гэхдээ нэг асуудал байна, хэрэв У.Хүрэлсүх намын удирдлагад тэр дундаа улстөрийн намынхаа “тогооны” ажилд дахин зүтгэвэл “Шинэчилье” хөдөлгөөний залуусын уриа “Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр эрхмийг намын удирдах албанд нэр дэвшүүлж, томилно” гэх үг үнэ цэнэгүй болно.

Дээр нь У.Хүрэлсүх итгэл хүлээж чадах уу, түүнийг түших баг нь хэнсэн билээ гээд хөөвөл их л төвөгтэй гаргалгаа харагдана. Учир нь намын нөхөд нь У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж ачаа үүрүүлж үзсэн. Даанч дааж авч явж чадаагүй. Өнөөдөр МАН сөнөх, мөхөхийн ирмэгт байгаа энэ хүнд үед ирэхэд гол үүрэг гүйцэтгэгч нь “У.Хүрэлсүх” гэж буруутгах гишүүн захаас аван олон бий. Үүнд намын нэрийг сольсон нь том алдаа болсон нь маргашгүй үнэн.  Уг нь лидер С.Баяраас эхлээд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нар “Намын нэр сольсон нөхцөлд эрсдэл” хүлээнэ гэж анхааруулсан ч тэр “Намын анхан шатны гишүүдээсээ эхлээд бүх шатанд дэмжиж байгаа” гэх PR хийж санаснаа хэрэгжүүлсэн юм. Намын нөхөдтэйгээ үзэл бодол таарахаа больж алдаа л гарвал өрх тусгаарлахад бэлэн байсан Н.Энхбаярын хувьд хэсэг нөхдийг дагуулан явах шалтгаан ердөө “Хувсгалт” гэх үг болов. Түүний араас “Чамаар дутахгүй, эргээд биднийг гуйна даа” хэмээн хашгирч үлдсэн ч ердөө нэг жилийн дараа Улсын Дээд Шүүхээс МАХН-ыг бүртгэн авснаар, МАН-ын туг бөхийж эхэлсэн билээ.

Гэвч У.Хүрэлсүх бууж өгөхийг хүссэнгүй “Намын нэр сольсноос болж МАН УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь хар толгойгоороо хариуцна” гэж мэдэгдсэн. Төдөлгүй УИХ-ын сонгуулийн төвөргөөн эхэлж МАН-аас гарах гишүүдийн цуваа тасарсангүй. Өрх тусгаарласан гишүүдийнхээ орон зайг нөхөхийн тулд сум, дүүрэг, аймгаар нь гишүүн элсүүлж “МАН-д нэгэн зэрэг 1000 гишүүн элссэн тухай” мэдээ хөвөрч байсан ч гишүүний олноор улстөр хийдэггүйн тод баталгаа болж УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн юм.

Ялагдлын хариуцлагыг тэр хүлээж намын удирдах албанаас буусан, харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг сайн дураараа гаргасан явдлыг улстөр судлаачид хоёр талтайгаар тайлбарладаг. Хэдийгээр тэр УИХ-ын даргад хандан гаргасан өргөдөлдөө “Ар гэрийн гачигдлаар” гэх тайлбар хийсэн боловч УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай нударга зөрүүлсэн үйлдэл нь өөртөө хариуцлага тооцох шалтгаан болсон гэж үзэх нь бий. Ямар ч байсан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан тэр мөчөөс гадаад руу мордож, эхнэрээ асарч, хилийн чанадад гэр бүлийнхнийхээ хамтаар суурьшин хэсэг хугацаанд улстөрөөс хөндийрсөн тэрээр ойрын хугацаанд хөдөлгөөнд орсон нь МАН-ыг ямар ч байсан нойрноос нь сэрээж мэдэх ч дахин “гал тогооны” ажилтай хутгалдахыг хүсч буй бол “Шинэчилье” хөдөлгөөнийхөн тууштай дэмжиж таарна. Тус хөдөлгөөнд залуус тэр чигээрээ нэгдсэн. Дээр нь Зүүний хүчний холбооныхон. Гол нь ажилд нухлагдаж үзээгүй, амбицаар зөвхөн амь амьдралаа хэмжиж ирсэн залуучуудаар багаа бүрдүүлж МАН-ыг шинэчилнэ гэвэл бүтэхгүй л болов уу. Шинэчлэлийг ухаантнууд, хувьсгалыг зоригтнууд хийдэг гэх үг бий. Мөн Улстөр судлаач Б.Батсайхан “У.Хүрэлсүхэд нам хангалттай ачааг үүрүүлсэн. Харин тэр ачаагаа эцсийн цэгт нь хүргэж чадаагүй. Даагаагүй ачаагаа дахиад өргөх гэж зүтгэхгүй байлгүй дээ” гэснийг сануулчихъя.
NEWS.MN Г.ДАРЬ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Baatarsuren
    Uschin, tuslah, uilchlegch ajild abna
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • үг
    Өөрийгөө мэдээд ИХ-с гарлаа гэж бодож байлаа намаа гээд эргэж харлаа гэнээ ёстой л Номтойбаярын нь хэлсэнээр сүү горьдсон муур мэт
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • bolio
    Bolison deer bailgudee casino toglono bank dampuuruulna namaa suiruulne zodoon hiine yrno butehguu nohor uls tord bbj boloh hun lav bish
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Uhaantai hun aldaagaa davtdaggui yum. Ter dahin aldahaargui uhaajsan gej naidaj baina.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • hmmm
    xudlaa pr-daxaa bolimoor yum.. xvrelsux namaaraa toglosoniig bvgd l medne shdee...
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • bitgii xudlaa pr-daad baildaa xvrelsvx namaa nuraasan..zailuulsanaar ni zailuul..
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • зочин
    за болио хүрэлсүх гуай идэж ууж ханаа байлгүй дээ одоо суудаг газраа очиж хоолоо шингээх байлгүй дээ
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • zochin
    zassss.ehneriinhee hormoind nuugdsan muu buhen n bureldsen sejigiin eriig mdhgui yum bj shinechilj chadna geed ***** bhiin.bulshilj l chadna daa.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Hurelsuh bol shinechilj chadna. Harin gishuunchleliig uridnyyh shigee itgel naidvaraaraa bitgii hiigeerei, bodooroi. Arvintanguud olon baidgiig bi biyeeree taarch yavsan hun olon bii. 2008 ony ued shuu dee, beltgel ofitser hun * bi namaa demjihgui* gej baisan yum shuu. Odoo shinechilj chadhgui bol ahin hezee ch sehehgui shuu. Uchir ni ta naryg huleej bid zalhlaa. Oyun-erdene, Nomtoibayar met darga bolood ahits garahgui shuu.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • galaa
    saihan hainagiin shar shig avgai baina daa.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
Сонин хачин