Идэвхитэй Идэвхтэн ирснийхээ дараахан
2013/07/26
“Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” хөөрхий гэдэг шиг Д.Идэвхтэн ноёнтон сүүлийн хэдэн жил ихэд сэтгэлийн зовиуртай яваа. Хойд хөршид элчин сайдаар хэсэгтээ тухалж элдэв хардлага сэрдлэгэ, хээл хахуулиас хол хөндий нам гүмхэн амьдарсаар илгээлт буцсан тэрээр өдгөө МАН-аа дагах, эс бөгөөс экс “мантгар шар” Н.Энхбаярыгаа дагах гэсэн хоёрхон сонголтын өмнө тулгараад буй. Намаа дагавал албан тушаалтай, Намбарын хүүг дагавал амар, жимэр амьдралтай. Учир нь том хүний ард том хэрэг байдаг гэх соньхон теоромын дагуу Н.Энхбаярын хэрэгт холбоотой эрхмүүдийн тоонд тэр таваргаж яваа юм. Бүр түүнийг элчин сайдаасаа эргэн татагдахын өмнөхөн АТГ-аас айлчлахыг шаардаж экс элчин сайд Л.Хангай, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт эгээтэй л хутгаад хаячихаагүй нь саяханых.
Юутай ч соньхон нэр устай энэ эрхмийн амьдрал овог нэр шигээ ховорхон удаа олонд дэлгэгдэж байсан.  Их хурлын гишүүн болж, төрийн ордонд таавчигныхаа мөрийг гаргасан л бол олны овоонд өртөж орох орон, идэх уух, алхах гишгих нь хүртэл ил болдог жамтай. Тийм л учирлаар Долоонжингийн Идэвхтэнгийн амьдрал ахуйтай Их хурлын гишүүн байхад нь монголчууд танилцаж байсан. Харин 2008 сонгуулиар намын анд, журмын нөхөр Д.Загджавдаа луйвардуулан элчин сайдын тохироонд хүрч байсан түүнийг ОХУ-д очсон тэр цагаас  хойш мартах дээрээ тулаад байсан ч АН-ын авралт засгийн буянаар эх орондоо ирмэгц нь энэ эрхмийг бид дурандлаа. Олон жил элчин сайдаар сууж яваад ирсэн Д.Идэвхтэн ноёнтон улам өнгө зүс нэмж, залуужаад ирсэн байгаа биз.  Орос ах нарын “дооз” тун ч дажгүй үйлчилж дээ, идэвхи дүүрэн энэ эрд.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин