
УИХ-ын дэд дарга М.Энхболд сүүлийн үед тун ч завгүй бүр амрах ч хором өөртөө олгохгүй ажиллаж байгаа сурагтай. Гэхдээ яахав ажил гэхээсээ илүүтэй өөрийнхөө дуртай ажлыг хийж яваа болохоор бас ч гэж дажгүй байгаа гэнэ.
Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч түүнд энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд болох Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд 6” уралдааныг зохион байгуулах үүрэг оногдсон нь түүнийг ийн ажилчин шоргоолж мэт харагдуулж байгаа аж. Мөн тэрээр ирэх сарын 9-10-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал, энэ сард тэгш ойгоо тэмдэглэх Завхан, Төв, Архангай, Хэнтий аймагт болох бүсийн наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих гээд морь малтай холбоотой бүхнийг хариуцаж байгаа гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна