
Эхнэрээрээ сонгуулийн менежер хийлгэдэг их хурлын гишүүн цөөхөн байдаг. Тэгвэл УИХ-д хоёр дахь удаагаа залраад байгаа Н.Батцэрэг гишүүнийг сонгуульд нэр дэвших бүрд ард нь байдаг туршлагатай сонгуулийн менежерүүдийн нэг бол түүний гэргий С.Чулуунцэцэг хэмээх энэ бүсгүй гэнэ. Өнгөрсөн сонгуулиар Намбарын хүүтэй нам наалдаж улс төрийн тавцанд эргэн ирсэн нөхрийгөө анх ардчиллын алтан хараацай болон дүүлж, улмаар 1996-2000 онд Завханчуудын итгэл сэтгэлийг өвөртлөн их хуралд сууж байх үеэс эхлэн энэ салбарт идэвхийлэн зүтгэх болсон гэнэ лээ.
Н.Батцэрэг гишүүн Завхан аймагт ардчиллыг анх үүсгэн байгуулж намынхаа анхны даргаар ажиллаж байсан бол гэргий мөн л анхны Ардчилсан нам, холбооны эмэгтэй гишүүнээр элсэж, Завхан аймгийн Либериал эмэгтэйчүүдийн оюуны сангийн зохицуулагчаар ажиллаж байсан. Тиймдээ ч тэднийг Завханд ардчиллын үрийг анхлан суулгасан “ардчилсан” гэр бүл хэмээн тодорхойлох юм билээ. Харин нөхрийнхөө их үйл хэрэгт гар бие оролцохын зэрэгцээ МХЕГ-т улсын ахлах байцаагчаар олон жил ажилласан С.Чулуунцэцэг бүсгүй МУИС-ийг багш мэргэжлээр төгссөн. Эр нөхөртөө 4 хүү төрүүлж өгсөн дархан бэр тэрээр хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлэх тал дээр ч гишүүнээс илүүтэйгээр санаа тавдаг бөгөөд хүүхдүүд нь бүгд бакалаврын боловсролыг эх орныхоо их дээд сургуулиудад дүүргэж, магистрыг гадаадын сургуулиудад эзэмшсэн гэдэг. Том хүү Б.Эрдэнэбадрах нь ХЗЯ-д ажилладаг бол Б.Цолмон, Б.Түвшин нар нь хувиараа бизнес хийж төсөл удирдаад тун завгүй явдаг сурагтай. Харин тэртээ 1996 онд аавыгаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байх үед төрж, сонгуулийн сурталчилгааны материал дээр “хүү юу, охин уу” хэмээн хаяглагддаг байсан тэр хүүг мэдэх нэг нь андахгүй биз ээ. Тэгвэл гишүүний бага хүү Б.Баттүшээ өдгөө их сургуулийн оюутан болжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл (1)