
Хоринзургаахан насандаа улс төрд хөл тавьж, хуц ухна болоод монгол ёс заншил, уламжлалын ирээдүйд санаа зовнидог цөөхөн хэдэн “Монгол” түшээдийн нэг болж байсан энэ эрхэм бол экс түшээ Д.Балдан-Очир.
Чинээлэг айлын эрх танхи хүүхдүүдийн барьдаг гар утаснаас ч хямдхан болсон монгол гэрийн хувь заяанд сэтгэл зовниж явдагаа үргэлж хэлж, ярьж бас тэмцэж ирсэн тэрээр хар багаасаа л малын хороо, саравчинд тоглож өссөн гэдэг. Тэр ч утгаараа хөдөө аж ахуйн салбарт өөрийн гэсэн имижийг бий болгож “эцэг малын эзэн” хэмээх хочийг эгэл олноосоо хүртсэн. Харин сонгуулиар өнчин өрөөсөн бас авьяаслаг Уудам хүүтэй өөрийгөө адилтган уйлан дуулан байж УИХ-д нэр дэвшсэн ч өрөвдөлтэйгээр өвдөг шороодсон Д.Балдан-Өчир өдгөө бараа сураггүй алга болсонд гайхах хүн байхгүй. Түүнийг улстөрийн салбараа умартаж ухна, хуц, хээлтүүлэг гээд үй түмэн ажил дунд хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа болов уу хэмээн олон хүн ярьж буй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна