Н.Энхбаяр эцэж гүйцлээ
2013/07/16
Сүүлийн өдрүүдэд МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудлаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар өчигдөр ЭМ-ийн сайд Н.Удвал сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ “Н.Энхбаяр даргын бие тасралтгүй муудаж бие нь тун хүнд байдалд орлоо гэсэн мэдээ ирүүлсэн байна. Н.Энхбаяр даргыг 2012 онд хорьж эхлээд, энэ оны хоёрдугаар сарын 26-наас эхлэн эмнэлэгт хэвтүүлсэн.
Тэр цагаас хойш надад таван удаагийн бичиг ирүүлсэн. Одоогийн байдлаар тэрээр нойргүйдэж, үүрийн дөрвөн цаг хүртэл унтахгүй байгаа гэсэн. Мөн хоолны ямар ч дуршилгүй, идсэн хоолоо шингээдэггүй. Жингээ алдаж, 93-аас 66 кг болтлоо турсан байна. Мөн даралт нь байнга тогтворгүй, үе үе унадаг зэрэг нь амь насанд нь заналхийлэл учруулж байгаа учраас надад албан бичиг ирүүлжээ” гэсэн юм.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин