Сюрприз дүүрэн тангараг
2013/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ лхагва гарагт Сүхбаатарын талбайд, Чингисийн хөшөөний өмнө болно. Монгол Улс ардчилсан сонгуулиар, төрийн тэргүүнээ сонгодог болсон цагаас хойш Ерөнхийлөгч анх удаа ард түмнийхээ өмнө тангаргаа өргөх гэж байна.
Харин энэ өдөр төрийн тэргүүн ямар гоёлтой ёслолд оролцох  талаар холбогдох албаныхан нууцлаж байна. Хэрвээ ямар өнгөтэй дээл малгай өмсөхийг нь хэлчихвэл сюрприз задарчихна хэмээж байгаа аж. Мөн Ерөнхийлөгчийн гоёлыг тусгайлан урлаж байгаа урчуудын нэрийг нууцлаж байгаа гэнэ. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг.  Гэхдээ нууцлал дүүрэн Ерөнхийлөгчийн ёслолын гоёлыг энэ сарын 10-нд хүн бүр Сүхбаатарын талбайд цуглан харж болох юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин