Л.Гүндалай хөвсгөл далайд шидсэн дэгээгээ хураана
2013/07/05
Намдаа гологдсон  гишүүн Л. Гүндалай Хөвсгөл далайд дэгээ шидэн суугаа сураг гараад нэлээд хугацаа өнгөрсөн. Түүнээс хойш нийгэмд их ч шуурга шуурч түүний сенсацийг  мартуулж орхисон. Саяхнаас Монголын цахим мэдээллийн салбарт хүч түрэн орж ирсэн “Нэг минутад нэг мэдээ, мэдээлэл” гэсэн зоригтой уриатай  Bataar.mn сайтын нууц эзэн Л.Гүндалай байсан нь нэгэнт тодорхой болсон. Хэвлэлийнхэнд яриа өгөхгүй “Төрд ажиллахгүй байгаа би юугаа ярих билээ дээ” хэмээн эвтэйхэн амыг нь тагладгийн нарийн учир нь  бодол санаа, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх индэртэй болохыг хүссэн тул дээрх өвөрмөц нэртэй сайтыг нээхээр сэтгэл шулуудсанд байж. Харин одоо өнгөрсөнд гомдож Bataar.mn-ээр хэл ам хийхгүй. Хөвсгөл далайд шидсэн дэгээгээ хурааж улс төрд дахин хөл тавих сурагтай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин