Цэгцтэй даргаа цэцгийн баглаагаар урамшуулав
2013/07/04
2008 оноос хойш ялалт байгуулж буй АН-ынхан ялалтын баяраа тэмдэглэхийн сацуу үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйгаа мэдэгдэж буй.  Бас 2008 оны УИХ-ын сонгуулийн дараачаас намаа удирдаж байгаа даргадаа ч баяр хүргэхээ мартсангүй. Өнгөрсөн даваа гарагт хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр тус бүлгийн гишүүд намын дарга Н.Алтанхуягтаа баяр хүргэж, цэцгийн баглаа барьжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын дарга болсноосоо хойш дөрвөн удаагийн сонгуульд намаа удирдан ороод ялалт байгуулсан юм. Ер нь Н.Алтанхуягийг АН-ын дарга болсноос хойш тус нам сонгуульд ялагдаагүй байдаг. Тиймээс намынх нь нөхдүүд цэгцтэй даргадаа цэцэгтэй мэндчилгээ хүргэсэн төдийгүй  “Маш сайн менежер” хэмээн тодотгосон байна.
 Н.Алтанхуягийн удирдсан АН нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулсан юм. Үүнээс гадна Н.Алтанхуягийн толгойлж буй Шинэчлэлийн Засгийн газрын рейтинг урьд өмнө үйл ажиллагаа явуулж байсан Засгийн газруудынхаас хавьгүй өндөр гарсан байдаг.
Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэд хэдэн судалгаагаар Шинэчлэлийн Засгийн Газрын рейтинг 66 хувьтай гарчээ. Харин өмнөх Засгийн газруудын рейтинг нь 50 %-иас дээш гарч байсан түүх байдаггүй. Эл өндөр үзүүлэлт бүхий рейтинг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ч их нөлөөлсөн аж. Тиймээс УИХ дахь бүлгийн гишүүд намын дарга Н.Алтанхуягтаа ийнхүү цэцэг барьж талархал илэрхийлсэн аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Билэгт
    Амжилт хүсье ерөнхий сайдаа
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
Сонин хачин