Сэрүүн зүүднээсээ сэрцгээ
2013/07/03
МАН-ынхан таван сонгуульд дараалсан ялагдалыг хүлээгээд уцаартайхан байгаа. МАН-ыг тарна гэсэн явган яриа дэгдсэнд ундууцсан намын гишүүн Ж.Эрдэнэбат "АН-ынхан өмнө нь тав байтугай сонгуульд ялагдаж байсан тохиолдол бий. Одоо болтол тараагүй л байна. Түүнчлэн нэг ч удаа олонхи болж үзээгүй Ногоон нам байгаа. Тэгэхээр эдгээр намыг яриагүй мөртлөө энэ том улс төрийн ууган, Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө цусаа урсгаж явсан түүхтэй хүчнийг тараах талаар ярьж болохгүй асуудал. Яагаад МАН өнөөдөр том улс төрийн хүчин байж тарах ёстой гэж . Ийм юм хэзээ ч байхгүй. Үүнийг мөрөөдөж байгаа хүмүүст битгий сэрүүн зүүдэл гэж хэлмээр байна.  Улс төрийн хоёр том хүчин хоорондоо мэтгэлцэж, ярилцаж, зөвшилцөж байж  Монгол Улс зөв замаар хөгжинө. Ингэж байж ардчилсан Монгол Улс гэдэг нэртэй байна биз. Тэгэхгүйгээр улс төрийн том хүчнийг үгүйсгэж, үгүй болгож байгаад ганцхан АН гэдэг нам үлдээд БНМАУ болох гэж байгаа юм уу. Тэгээд коммунизм, социализм руугаа шилжих юм уу" хэмээн ихээхэн ундууцаж бухимдлаа илэрхийллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • 5112
    Ж.ЭРДЭНЭБАТ Ч НОЁН УУЛЫН БАРУУН ТАЛД ОРШИХ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ "БОРОО ГОУЛД" КОМПАНИД БАРАГ ХАГАС ТЭРБУМААР ШАХСАН, ТЭР МӨНГӨӨРӨӨ Л ИХ ХУРАЛД ГАРЧ ИРСЭНДЭЭ...
    2013 оны 07 сарын 14 | Хариулах
  • Ням
    Намаа шинэчлэх асуудал маш чухал, чухам юуунаасаа эхлэх арга ухаан хамгийн чухал шинэчлэх гээд буснуулж болохгүй шүү нөхөд өө?
    2013 оны 07 сарын 03 | Хариулах
Сонин хачин