“Зоригт”-ой папарацчин
2013/06/28
Д.Зоригт, Г.Батхүү хоёроос өөр хүн Өвөрхангайгаас гарч болохгүй гэх өвөрмөц теором өнгөрсөн сонгуулиар тогтсон. Яах аргагүй илүүрхсэн МАН-ын хоёрын ялалтыг ялагдал болгосон ямбатан Д.Зоригтын тухайд улс төр, бизнес, хувийн амьдралаараа олныг хараанд үргэлж өртдөг. Мисс Н.Мөнхцэцэгтэй нэр холбогдож хэвлэлийн баатар болж явсан тэдний хайр дурлалын романс хөөрхөн хүүтэй болсоноор олны анхаарлаас гарсан. Харин түүний албан ёсны анхны эхнэр нь Оюунсүрэн хэмээх өндөр боловсрол, мэдлэг чадвартай чамбай бүсгүй байдаг. Цэл залуугаасаа эрхэм гишүүнтэй ханилан сууж, хамтын хүчээр босгосон амьдралаа гуравдагч бүсгүйгээс болж нураахыг хүсээгүй нь энэ хатагтайн хатан ухаан гэлцдэг. Тэгвэл өдрөөс өдөрт сэтгэл нь холдож өөр бүсгүйг хайрлах болсон ханиа уучлал гэгч том шийтгэлээр урамшуулж ирсэн Оюунсүрэн хатагтай Д.Зоригт гишүүнд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн. Тэдний амьдралын баталгаа болсон охид нь өдгөө өсч том болж, өрх тусгаарласан билээ. Ямартаа ч та бүхэнд энэ удаа өөрийн сойсон Ерөнхийлөгчөө өргөмжилөх тэр мөчид баяр хөөрөө дарж ядан “папараци” хийж явсан Д.Зоригтын дэгжин төрхийг хүргэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ZOCHIN
    HUUHED NI EEJIIGEE DUURIACHIHGUI ENE HUJAA TSARAITAI UVUUG YAG DUURIASAN BN LEE, MISSUUD GEJ HUNII AMIDRALD ORSON MUNGUNII TULUU UHEHED BELEN AMISGAANUUD
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
Сонин хачин