
УИХ-ын экс гишүүн Л.Гүндалай зургаа дахь мэдэрхүйгээ хөгжүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг мэргэлж үзэж байгаа сурагтай.
Тэрээр 2009 оны сонгуулиар Э үсгээр эхэлсэн хүн ялалт байгуулна хэмээн таамаглаж тэр нь ч зөв байсан. Гэхдээ Ц.Элбэгдорж ялсан ч Э үсэг, Н.Энхбаяр ялсан ч Э үсгээр эхэлсэн хүн л ялалт байгуулах байсан л даа. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Болормаа нэртэй эхнэртэй хүн ялалт байгуулна хэмээн Хөвсгөлийн хүү зөгнөжээ.
Тэгэхээр Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эхнэр ч Болормаа, Ц.Элбэгдоржийн эхнэр ч Болормаа. Хэн ч ялсан Л.Гүндалай зөв хэлжээ л гэсэн үг.
Тэр бүү хэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Г үсгээр эхлээд дундаа Д ороод Й-ээр төгссөн хүн Ерөнхийлөгч болно хэмээн зөгнөсөн сурагтай. Тэр хүн нь Л.Гүндалай өөрөө гэнэ. Юутай ч экс гишүүний энэ хошигнол их олон хүнд таалагдаж байгаа гэнэ шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна