
Дундговийн Наранхүү нар дуу дуугаа аван улс төрд ура хашгирсан. Нэг үгээр хэлбэл “Мон-Уран”-ы гэх тодотголоороо Монголын бизнесийн ертөнцөд томоохон нэр алдар тунхаглаад буй Б.Наранхүү болоод уусан идсэн, улсаас завшсан хөрөнгөөрөө АТГ-ын үүдийг ахин дахин сахих болсон Х.Наранхүү нар. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан экс гишүүн Х.Наранхүү АТГ-ын ажилтан болохоо шахаж яваа юм байх. Түүнийг 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа 10 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэмээн хэд хэдэн удаа мөрдөн байцаалт, шүүх хурал болж байсан ч холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Мөн бусдад шилжүүлсэн машиныг төлүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулсан гэдэг. Харин өдгөө өнөөх Х.Наранхүүд шинэхэн хэрэг үүсгэж шалгалтын ажлаа эхлүүлсэн сурагтай. Түүнийг Монгол-Израйлын хамтарсан “Шинэ технолож” компанитай холбоотой 6 тэрбум төгрөгний хохирол бүхий хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн хэргийн талаар зарим нэмэлт шалгалтыг хийх даалгаварыг АТГ-т Нийслэлийн Прокуророос өгсөн гэнэ. Энэ дагуу АТГ-аас хэргийг шалгаж прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна