Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ. Тэд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нарыг сонгуулийн хууль зөрчиж элдэв гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацаж АН-аас нэр дэвшигчийн нэр төрд халдаж буйгаа зогсоохыг хүссэн юм. Түүнчлэн элдэв хар пиараас үүдэлтэй буруу ташаа ойлголт иргэдийн дунд үүсч тэртээх 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал дахин давтагдах вий гэдгээс сэргийлэх үүднээс нэр дэвшигчдийг шударга өрсөлдөхийг уламжиллаа. Мөн энэ үеэр АН-ын зүгээс Монгол улсын улс төрийн сонгуулийн одоогийн системийг өөрчилж, бүх шатны сонгуулийг нэг жилд нэг өдөр хамтатган зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Үнэхээр ч ойр ойрхон сонгууль явагдах нь хөрөнгө санхүүгээс эхлээд нийгмийн дунд олон сөрөг үр дагавар дагуулж болохыг бид сүүлийн 20 жил гаруй хугацаанд хангалттай харсан билээ. Юутай ч та бүхэнд АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны дарга Т.Хасбаатар болоод тэдний дэмжигч гишүүдийн гаргасан мэдэгдэлийг хүргэе. 



Сэтгэгдэл байхгүй байна