
Муу, муухай бүхний ард Ц.Нямдорж гэдэг хүн байдаг юм шиг сэтгэгдэл ард түмний дунд бий болж буй. Н.Энхбаярын үеэс адлагдаж, сайдын суудалд суусныхаа сайн мууг үзэж яваа тэрээр Х.Баттулгаас хүлцэл өчихөөр болсон. Тэр бүү хэл хэвлэлээр нэг олон түмний нүдэн дээр шүү. Тэгвэл муу нэртэй, луу данстай Ц.Нямдоржийг “Шударга”-ынхан АТГ-т өгчихөж. Тодруулбал, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй бүлэг нөхөд нь. Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн яамны сайд байхдаа албан тушаалаа ашиглан хяналтын камер суурилуулах, хяналтын системтэй холбоотой иргэдэд хохиролтой гэрээн дээр гарын үсэг зурж, ойролцоогоор 850 орчим сая төгрөгийг хувьдаа завшсан хэмээн үзэж АТГ-т өгсөн гэнэ . Энэ нь ч аудитын дүгнэлтээр батлагдсан гэх. Юутай ч Ц.Нямдорж гэдэг хүн дахиад нэг хэсэгтээ хэвлэлийн нүүрийг чимэх нь. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна