
Нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих гэрээнд гарын үсэг зурж сонголтоо хийсэн. Харин түүнийг яагаад ийм сонголт хийсэнд гайхах хүн олон байсан билээ. Тэгвэл ноён Бу.Жагаа өөрийн өвөрмөц нэгэн бодлоо ийн дэлгэжээ.
Угаасаа АН-ын нэр дэвшигч хар машинаар гарна. АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг яах гэж баталсан юм бэ, ойлгомжтой шүү дээ. Сонгуулийг хар машинаар тоолох хуулийн төслийг баталсан шалтгаан нь ч тодорхой. Хар машиныг яах гэж хэний захиалгаар АНУ-аас авчирсан нь тодорхой байгаа. Энэ бол техник, хүний гараар бүтдэг. Хар машины программ дээр ч ажиллах нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр сонгуульд АН ялалт байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ч шинэчлэн баталдаг нь энэ бүхний урьдал нөхцлийг бүрдүүлсэн хэрэг. Сайн санаанаас хууль шинэчилсэн гэж бодож байвал тэр чинь том эндүүрэл. Тиймээс Бүгд найрамдах нам яах гэж АН-ыг дэмжиж ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм бэ, ойлгомжтой шүү дээ. Бид баталгаатай юман дээр л хөдөлнө шүү дээ" гэж байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна