Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Тэмүүжинтэй уулзлаа
2013/06/13
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет Нобель өнөөдөр Монголд ирлээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг хүлээн авч, хууль зүйн салбарын шинэчлэл болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр Мөрдөх албаны тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан энэ цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь, Монгол Улс шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга барил, туршлага бага, сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхай, эдийн засаг хөгжлийг даган хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах, соёлын өвтэй холбоотой гэмт хэргүүд гарах болсон. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд арга, туршлага дутагдалтай байгаа тул олон улсын сайн туршлага, хамтын ажиллагаа, техникийн туслалцаа шаардлагатай байгааг онцлов.
Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет Нобель баялаг түүхтэй Монгол Улсын талаар уншиж байснаас биш хэзээ нэгэн цагт ирнэ гэж бодож байгаагүй гэдгээ дурдаад, хууль эрх зүйн шинэчлэл, авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтаар Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа гадаад, дотоодын иргэдийн биеийн байцаалт, иргэний бичиг баримтанд хяналт тавих, кибер, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран үр дүнтэй тэмцэх төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо. Уулзалтын төгсгөлд Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол руу багаа илгээж, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөгч, цагдаагийн алба хаагчдад сургалт явуулна гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • onewood
    Manai companiin zurag tosliig ni hiij zasvar hiisen tanhim bna
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
Сонин хачин