
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бантахаараа юу ч хэлж мэддэг хүн бололтой. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр санал хураахад гараа өргөж санал өгсөнгүй.
Түүнийг нь харсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Д.Эрдэнэбат гишүүн ээ, энэ хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд дэмжчихсэн байгаа” хэмээн анхааруулсан ч тэрбээр Ойн хуулийг эсэргүүцэж байгаа аятай саналаа өгөхгүй л байлаа. Гэхдээ байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар тус хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм.
Харин санал хураалтын дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Л.Энх-Амгалан гишүүнд хандаж “Энэ удаад намайг ухамсрын шанаа өгсөн гээд бодчих” хэмээн хээв нэг инээж суув.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна