ТБД-гийн овсгоо
2013/06/08
Өчигдөр харин Засгийн газрын хуралдаанаар наадмын төсөв мөнгөний асуудал яригдахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.Тэрбишдагва нарын хүмүүсийнхээ нэрийг шууд цохож хэлээгүй ч гэсэн “Ийм хачирхалтай мөнгөний тоо тавьж оруулж ирсэн нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ. Үнэндээ жил, жилийн наадмын зардалд үсрээд л 1,2 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байсан. Өнөө жилийн наадмаар мөн яг иймэрхүү хэмжээний, бүр эүүнээс ч бага мөнгө зарлагадах боломжтой  юм байна. Гэтэл яагаад Д.Тэрбишдагватангууд заавал 50,3 тэрбумыг төсөвлөсөн тооцоогоо сэмхэн шургуулж батлуулах гээд зүтгэсэн нь  тун сонин байгаа юм. Үүнийг улс төрийн хар бор өнцгөөс харсан өөнтөгч хэсэг нь “Цаадах чинь МАХН-даа мөнгө босгох гэснээс зайлахгүй” гэх аж. Магадгүй л юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь шоронгоос удирдаад байгаа. Аягүй бол “Мөнгөө наадмын зардлаас олоод ав” гэсэн  байж мэдэх л юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин